black blue and yellow textile

Археологийн малтлага судалгааны явцад илрүүлэн олдог өөр нэг чухал бүлэг олдвор бол эртний зэрлэг ургамал, үр жимс болон таримал тариа будааны үлдэц юм. Үүний судалдаг шинжлэх ухааны салбарыг археоботаник гэдэг.

Шатсан мод, нүүрсийг (зүүн талын зураг) бичил бүтцээр микроскопоор хялбархан тодорхойлж болно. Модны нүүрсэнд эртний байгалийн төрх, ямар бүлэг хүмүүс, хаанаас ямар түлш олж, хэрэглээ болон үйлдвэрлэл технологидоо ашиглаж байсан талаарх мэдээлэл хадгалагдаж байдаг.

Үр тариа, ургамлын үлдэгдэл

бидэнд ямар мэдэээлэл өгч чадах вэ?

Археоботаникын судалгааны үр дүнгээр дамжуулан эртний хүмүүс хэдий үеэс зэрлэг жимс, ургамлыг хүнсэндээ хэрэглэж эхэлсэн, ямар төрлийн ургамлыг түлхүү хэрэглэж байсныг мэддэг. Мөн хэдий үеэс газар тариалан эрхэлж эхэлсэн, өнөө үед хоол хүнсэнд хэрэглэж буй үр тариа, ургамлын удамшил, эртний өвгийг таних боломжтой. Эрт цагийн үр тариа, ургамлын үлдэгдлийг бууц суурин газар, агуй оромж, хот суурин, газар тариалан эрхэлж байсан талбайгаас илрүүлэх боломжтойгоос гадна зарим тохиолдолд булш оршуулгаас ч илэрч олддог.

Археоботаникийн үлдэгдэл нь ихэвчлэн жижиг хэмжээтэй, маш эмзэг байдаг. Тэдгээрийг амархан эвдэн сүйтгэх боломжтой тул маш хянамгай малтан гаргаж, судлах хэрэгтэй.

Эртний ургамал, үр тарианы үлдцийг, усанд хөвүүлэх аргаар хөрс шороогоос ялган авдаг. Энэ үйл явцыг харсан зарим хүмүүс тэднийг алт угааж буй хүмүүс гэж андуурдаг. Хэрэв археологийн судалгааны баг ийм үйлдэл хийж байвал та санаа зовох зүйлгүй Юм. Тэд зөвхөн шатсан модны нүүрс, үр тарианы үлдэгдэл л хайж буй хэрэг.