
Манай улс тэнгэр баганадсан сүрлэг өндөр барилгуудтай том хотууд болон хүний гар хүрээгүй онгон зэрлэг байгаль, уудам их тал нутаг зэрэгцэн оршдог онцлогтой. Өөрөөр хэлбэл эрт, эдүгээ хоёр сүлэлдсэн өвөрмөц улс юм. Өнгөрсөн зуунд газар нутгаа ашиглах бидний арга барил маш их өөрчлөгдсөн төдийгүй өдгөө ч энэ үйл явц хурдацтай явагдаж байна. Бид орчин үеийн бүтээн байгуулалт хийхдээ эртний түүхэн дурсгалдаа хайхрамжгүй хандаж, гэмтээж сүйтгэхгүйн тулд нийгмийн хувьд сонор сэрэмжтэй байх ёстой.
Өнгөрсөн үеэ хадгалаж үлдэх нь
Соёлын өвд учруулж болзошгүй хохирол
Соёлын өвөө хадгалж үлдэх нь зөвхөн хөшөө дурсгал, эд өлгийн зүйлийг байгаагаар нь хадгалах төдий бус энэ нь үндэстнийхээ түүх, уламжлал, өвөрмөц байдал, зан чанарыг хамгаалах тухай асуудал. Өөрөөр хэлбэл бид өөрсдийгөө ургамал гэж үзвэл соёлын өвөө устгах нь үндсээ устгаж буйтай адил.
Томоохон уул уурхай, олборлолтын үйл ажиллагаа явуулах газар нутагт археологичид урьдчилан хайгуул судалгаа хийж, устгагдаж болзошгүй түүхэн дурсгалуудыг тордорхойлж, судлах шаардлагатай. Барилга байгууламжийн хувьд түүх, соёлын чухал дурсгалт газруудын дээр бус эргэн тойронд нь байхаар нарийн төлөвлөлт хийх ёстой.
Нарийвчлалтай төлөвлөөгүй тохиолдолд барилгын ажилчид санамсаргүй байдлаар түүхэн дурсгалт барилгуудыг гэмтээх эрсдэлтэй. Мөн замын ажилчид замыг хучих болон хайрга олборлох явцад түүх, соёлын дурсгалт газрыг эвдэж сүйтгэж болзошгүй. Орон нутгийн болон томоохон замууд нь эртний дурсгалуудтай маш ойр, заримдаа дээгүүр нь дайран өнгөрсөн байдаг. Энэ нь эртний соёлын давхарга, ул мөрийг гэмтээн устгах эрсдэлтэй.


Бидний өв соёлд ганцхан бүтээн байгуулалт эрсдэл учруулдаггүй. Тэрчлэн газар тариалан, мал аж ахуй нь соёлын өвийн дурсгалт газруудад сөрөг нөлөөтэй байдаг.
Газар тариалангийн талбайг гүн хагалах нь газрын өнгөн хөрсөн доор хадгалагдаж буй дурсгалыг сүйтгэж болзошгүй байдаг. Бэлчээрийн үйл явц нь хор хөнөөл багатай ч даацыг хэтрүүлэн ашиглах нь өнгөн хөрсөн доорх дурсгалын хамгаалалтын бүрхүүлийг хуулж, ил болгосноор соёлт давхаргаар элэгдэл болон уур амьсгалын өөрчлөлтийн бусад нөлөөнд оруулах эрсдэлтэй.


Өв Хамгаалагчид
Өнгөрсөн ойлгож, ирээдүйгээ хамгаалах Өв Хамгаалагчдын мэргэжилтэнүүдтэй холбогдох.
ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ?
© 2024. All rights reserved.
Бид таны хувийн мэдээллийг хэнтэй ч хуваалцахгүй бөгөөд та хүссэн цагтаа бүртгэлээ цуцалж болно.
ТАЛАРХАЛ
Бидний энэхүү ажил нь хамтын ажиллагаа болно.
We have recieved funding from UKRI International Science Partnerships Fund and the AHRC IAA Programme.
Бид UKRI олон улсын шинжлэх ухааны түншлэлийн сан болон AHRC IAA хөтөлбөрүүдээс санхүүжсэн болно.



