Хайгуул судалгаа
Тэмдэглэгээ, хэмжилт, зураглал
Археологчдын хувьд дурсгалын байршлыг мэдэх нь судалгааны зөвхөн анхны шат юм. Түүнээс цааш тэдний өнөөгийн нөхцөл байдал, шинж чанар, он цаг, ач холбогдолыг тодорхойлох, бусад археологийн дурсгалтай ямар холбоотой эсэх талаар илүү их мэдээлэл цуглуулах чухал шаардлагтай байдаг. Археологичид орон нутгийн иргэдээс хүлээн авсан мэдээлэл болон агаар сансрын зургаас авсан урьдчилсан тодорхойлолтыг баталгаажуулдаг. Тэд талбайн байршил, цар хүрээ, дурсгалт газрын ерөнхий нөхцөл байдал, түүний хадгалалтад нөлөөлөх аливаа эрсдлийн талаар тодорхой тэмдэглэнэ. Тэрчлэн ойр орчмын газруудад илүү өргөн хүрээний хайгуул судалгаа хийдэг.
Судлаачид тухайн дурсгалт газрын нарийвчилсан тэмдэглэл, гэрэл зургийг авах бөгөөд мөн нэмэлт хэмжилтүүдийг хийдэг. Энэ нь тухайн дурсгалт газрын хамрах хүрээг тогтоохын тулд GPS системийг ашиглах эсвэл газрын гадаргын өөрчлөлтийг нарийн бүртгэхийн тулд тусгай судалгааны багаж шаардлагатай байж болно. Үүнийг байр зүйн судалгаа гэж нэрлэдэг бөгөөд судлаачдад албан ёсны баримтжуулалт, тайланд зориулж дурсгалын нарийн зохион байгуулалт, бүтцийг тодорхойлох боломжийг олгодог.
Байгалийн элэгдэл, хүн, амьтан, тэр ч байтугай хорхой шавжийн үйл ажиллагаа нь хагарсан ваар, чулуун зэвсэг зэрэг эртний эдийн соёлын зүйлсийг гадаргуу дээр ил гаргаж ирдэг. Археологичид олдворуудыг маш сайн анзаарч, тухайн газрын хэмжээ, тэнд болсон үйл ажиллагааны цар хүрээ, ойролцоо он цагийн талаар нэмэлт мэдээллийг олж авна.
Тодорхой дурсгалт газар олдоогүй ч гэсэн археологийн судалгааны баг зарим газраас түүвэр олдворуудыг хайж олохын тулд томоохон газар нутгийн хүрээнд явган хайгуул хийдэг. Үүнийг явган хайгуул судалгаа гэж нэрлэдэг. Зарим үед археологичид “хүрзний туршилт” хэмээн нэрлэгдэх маш жижиг хэмжээтэй олон тооны туршилтын малталт хийсний үр дүнд дээрх мэдээллийг олж цуглуулдаг.
Дээрх хоёрын аль ч тохиолдолд олсон бүх олдворуудаа нэг бүрчлэн бүртгэж, тэдгээрхи байрлалыг тэмдэглэж, олсон зүйлийнхээ төрөл, онцлогийг сайтар баримтжуулдаг.



Өв Хамгаалагчид
Өнгөрсөн ойлгож, ирээдүйгээ хамгаалах Өв Хамгаалагчдын мэргэжилтэнүүдтэй холбогдох.
ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ?
© 2024. All rights reserved.
Бид таны хувийн мэдээллийг хэнтэй ч хуваалцахгүй бөгөөд та хүссэн цагтаа бүртгэлээ цуцалж болно.
ТАЛАРХАЛ
Бидний энэхүү ажил нь хамтын ажиллагаа болно.
We have recieved funding from UKRI International Science Partnerships Fund and the AHRC IAA Programme.
Бид UKRI олон улсын шинжлэх ухааны түншлэлийн сан болон AHRC IAA хөтөлбөрүүдээс санхүүжсэн болно.



