Малтлага
Өөрсдийн түүхээ илрүүлэх нь
Археологийн малтлага бол зүгээр газар ухаж, олдвор олох ажил биш! Энэ нь нарийвчилсан төлөвлөлт, бэлтгэлээс эхлээд, тухайн дурсгалын бүтэц, зохион байгуулалтыг таних, гарсан олдвор хэрэглэгдэхүүнийг нягт нямбай бүртгэх, судлах, дүн шинжилгээ хийх, хэвлэн нийтлэх, шаардлагатай бол шинжлэх ухааны арга зүйн дагуу бэхжүүлэх, сэргээн засах зэрэг олон шат дараалалтай цогц үйл явц юм.
Ихэнхдээ археологичид хайгуул, геофизикийн шинжилгээний үр дүнг баталгаажуулах, тодорхой дурсгалын талаар судалгааны асуултад хариулах, эсвэл эрсдэлд өртсөн, эвдэрч гэмтсэн, тонож сүйтгэгдсэн дурсгалыг авран хамгаалах, устахаас нь өмнө мэдээлэл олж авах зэрэг шаардлагатай үед малтлага хийдэг.
Малтлага хийх шийдвэр гарсны дараа судлаачид Соёлын яамнаас албан ёсны зөвшөөрөл авч, үндэсний болон олон улсын шинжлэх ухааны тэтгэлэг санхүүжилтээр малтлага хийдэг. Малтлагыг шинжлэх ухааны судалгаа хийх, дээж цуглуулах, гарсан олдворуудыг шинжлэх ухааны арга зүйн дагуу зохих цуглуулга хийх чадвартай баг хамтран гүйцэтгэнэ. Археологийн судалгааны баг нь үндэсний болон олон улсын туршлагатай археологичид, оюутнууд, туслах ажилтнуудаас бүрддэг.


Та үүнийг мэдэх үү?
Археологичид бүх үйл ажиллагааныхаа тайланг жил бүр Соёлын яаманд бүрэн гүйцэд гаргаж өгөх ёстой, эс тэгвээс тэдэнд цаашид зөвшөөрөл олгохгүй бөгөөд хуулийн дагуу зохих арга хэмжээ авдаг.
Малтлага хийх
Малтлага нь өчүүхэн бага талбайгаас эхлээд бүхэл бүтэн барилга байгууламж, оршуулгын газар зэрэг дурсгалыг ил гарахуйц том хэмжээтэй хүртэл янз бүр байж болно.
Хэмжээнээс үл хамааран малтлагын эхний үе шатанд тодорхой багаж хэрэгслүүд ашиглан малтлагын байршлыг нарийн хэмжих боломжтой лавлах цэгүүдийг тогтоодог. Дараа нь өнгөн хөрсийг хуулж, түүнээс дооших соёлт давхаргуудыг маш нямбай малтан судалдаг.
Малтлагын явцад боломжтой бол өнгөн хөрсний давхаргыг тусад нь хадгалж, малтлагын төгсгөлд өвс ургамлыг аль болох хурдан сэргээх зорилгоор буцаан тавьдаг.


Малтлагын талбайг хэрхэн зөв дөрвөлжин хэлбэртэй гаргах вэ?
Археологичид малтлагынхаа эхний өнцгийг тэмдэглэж, Пифагорын теоремыг (a²+b²=c²) ашиглахаасаа өмнө малтлагын эхний хоёр талын хоорондох тэгш өнцөгтийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл 3²+4²=5² томьёог ашиглан талбайн булан өнцгүүдийг зөв тэгш өнцөгт болгон татна.
Үүнийг тэгш гадаргуу дээр хийхэд хялбар боловч налуу дээр хийх шаардлагатай үед энэ нь жинхэнэ ур чадвар шаардана. Малтлагын талбайг ийнхүү дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хэлбэртэй байлгах нь олдворуудын байршлыг үнэн зөв бүртгэхэд хялбар байдаг.


Малтлага ба баримтжуулалт
Орчин үеийн өнгөн хөрсийг хуулсны дараа археологичид судалгааны зориулалтын багаж хэрэгсэл ашиглан болгоомжтой доош малтдаг. Үүнд хусуур маягийн жижиг багаж, хүрз, заримдаа жоотуу зэрэг янз бүрийн багаж багтана. Олдвор, яс болон бусад шинж тэмдгүүд илэрвэл археологичид багс, болон шүдний жижиг нарийн багаж хэрэгсэл эсвэл нарийн савхан мод ашиглан малтлага хийдэг.
Археологичид хөрсний өнгө, бүтэц дэх өөрчлөлтийг таньж сурдаг бөгөөд энэ нь шинэ соёлт давхарга эсвэл тодорхой шинж тэмдгийг илтгэж байдаг малтлагын явцад хүний үйл ажиллагааны ул мөрийг байнга анхааралтай ажиглах ёстой. Мэргэжлийн судлаачийн нүднээс маш бага зүйл ч зайлахгүй бөгөөд ихэнх малтлагад юу ч хаяж орхигдуулахгүйн тулд талбайгаас гаргасан бүх шороог сайтар шигшиж, шалгадаг. Зарим тохиолдолд нарийн шинжилгээнд зориулж хөрсний дээж авдаг.


Бүртгэл, баримтжуулалт яагаад чухал вэ?
Ямар ч археологич танд дурсгалт газрын сайн бүртгэл, баримтжуулалт нь алтнаас үнэтэй гэдгийг хэлж чадна. Малталтын үйл явц нь өөр өөр талбайд эсвэл өөр газарт зэрэгцээ ажиллаж байгаа олон янзын хүмүүсийг хамардаг. Хаанаас юу олсон, яагаад сонгосон, ямар дээж авсан зэргийг тэмдэглэхгүй бол мартах нь маш амархан.
Талбайгаас буцаж ирээд археологичид уг газрыг виртуал байдлаар нэгтгэж, янз бүрийн малтлагын талбайн баримтжуулалт, гэрэл зургийг цуглуулж, дурсгалт газрын харилцан хамаарлыг судалдаг. Сайн баримтжуулалтай бол энэ нь нарийн төвөгтэй оньсон тоглоом эвлүүлэхтэй адил боловч эцэст нь тодорхой хэлбэр төрх, шинж байдал тодорч эхэлдэг. Сайн баримтжуулалтгүй бол энэ бүгдийг тодруулах боломжгүй юм.
Эцсийн эцэст, археологичдын баримтжуулалтыг аль болох бүрэн хэмжээгээр нийтлэх бөгөөд ингэснээр малтлагын явцад олж авсан мэдээлэл бусдад нээлттэй байх болно. Малтан судалж буй хэн боловч ирээдүйн нээлтүүдэд ямар мэдээлэл хамааралтай болохыг хайгуулд хэлж мэдэхгүй тул бүх зүйлийг аль болох бүрэн баримтжуулах ёстой.


Өв Хамгаалагчид
Өнгөрсөн ойлгож, ирээдүйгээ хамгаалах Өв Хамгаалагчдын мэргэжилтэнүүдтэй холбогдох.
ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ?
© 2024. All rights reserved.
Бид таны хувийн мэдээллийг хэнтэй ч хуваалцахгүй бөгөөд та хүссэн цагтаа бүртгэлээ цуцалж болно.
ТАЛАРХАЛ
Бидний энэхүү ажил нь хамтын ажиллагаа болно.
We have recieved funding from UKRI International Science Partnerships Fund and the AHRC IAA Programme.
Бид UKRI олон улсын шинжлэх ухааны түншлэлийн сан болон AHRC IAA хөтөлбөрүүдээс санхүүжсэн болно.



