Манай эртний дурсгалуудын ихэнх нь газрын гадаргуу дээр ил харагддаг боловч өргөн уудам нутагтай улсын хувьд маш хол, олон удаа очих боломжгүй орон зайд байдаг нь эхний сорилтуудын нэг болдог. Ийм хол газрт байгаа дурсгалт газрууд, дурсгалуудыг бүртгэн баримтжуулахад маш их цаг хугацаа шаарддаг бөгөөд тэдгээрийг тогтмол хянах нь бүр ч илүү бэрхшээлтэй. Орчин үеийн технологийн дэвшил нь үүнийг хялбарчлах боломжийг судлаачдад олгож байгаа бөгөөд энэ нь газрын гадаргууг агаараас тандан судлах арга юм. Үүнд: хиймэл дагуулын зураг, нисэх онгоц эсвэл дроноор авсан зургууд нь өргөн уудам нутагт харьцангуй богино хугацаанд судалгаа хийж, дурсгалт газруудыг тодорхойлох боломжийг олгодог.
Тэнгэрийн мэлмий
Бид өнгөрсөн үеийн ул мөрийг хэрхэн олдог вэ?
Эдгээр зургуудаас хүний үйл ажиллагааны ямар нотолгоог та харж чадах вэ?

Дэр дурдсан зургуудад тулгуурлан алсын зайнаас тандан судлах аргаар булш, тахилгын байгууламж, хөшөө чулуу зэрэг харагдахуйц дурсгалт газруудыг бүртгэн баримтжуулах, судалгааны бүртгэлд буй дурсгалт газруудыг хянах, гэмтэл, эвдрэлийн ул мөрийг тогтоох боломжтой.
Илүү ойрхон бүс нутагт ч эдгээр арга нь археологичдод маш их тус дөхөм болдог. Эрт дээр үед хүмүүс амьдарч байсан голын дэнж, эвдрэлд өртөх эрсдэлтэй дурсгалт газрууд, эсвэл газрын гадаргуу дээр шууд тодорхойлоход хэцүү дурсгалуудыг илүү ойлгомжтойгоор харах зэргээр судлаачдад үйл ажиллагаагаа илүү оновчтой төлөвлөхөд тусалдаг.
Гэсэн хэдий ч бүх дурсгалыг ийм байдлаар олж тогтоох боломжгүй, энэхүү техник хэрэгслээр бидэнд маш чухал мэдээллийг өгдөг хадны зураг, агуй болон газрын гүнд булагдсан дурсгалуудыг илрүүлж чадахгүй. Иймэрхүү дурсгалууд нь ихэнхдээ байгалийн элэгдэл эсвэл зам, барилга, уул уурхайн ажил гэх мэт хүний үйл ажиллагааны улмаас санамсаргүй байдлаар олддог. Аливаа дурсгалуудыг эвдрэх, устгахаас өмнө олж бүртгэх маш чухал.

Өөрөө дэлгэрүүлэн судлаарай!
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд буй 8-9 дүгээр зууны үед оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Хар Балгас хотын туурь дээрх том чулуун хөшөөд, сүрлэг шавар хана хэрэм, ордон, сүмийн үлдэгдэл нь ирсэн зочдыг гайхшируулдаг (Баруун талын зураг). 35 км гаруй хавтгай дөрвөлжин талбайг хамардаг энэхүү асар том хотын үлдсэн хэсэг нь овгор, товгор төдий үлдэгдэл бөгөөд нүдээр шууд таньж ойлгоход хэцүү байдаг. Үүнийг агаарын зургаас илүү сайн ойлгож болно. Энэхүү зурагт гудамж, барилга байгууламж, хашааны цогцолбор сүлжээ бүхий эртний метрополис хотын зөвхөн жижиг хэсгийг харуулж байна.
Өв Хамгаалагчид
Өнгөрсөн ойлгож, ирээдүйгээ хамгаалах Өв Хамгаалагчдын мэргэжилтэнүүдтэй холбогдох.
ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ?
© 2024. All rights reserved.
Бид таны хувийн мэдээллийг хэнтэй ч хуваалцахгүй бөгөөд та хүссэн цагтаа бүртгэлээ цуцалж болно.
ТАЛАРХАЛ
Бидний энэхүү ажил нь хамтын ажиллагаа болно.
We have recieved funding from UKRI International Science Partnerships Fund and the AHRC IAA Programme.
Бид UKRI олон улсын шинжлэх ухааны түншлэлийн сан болон AHRC IAA хөтөлбөрүүдээс санхүүжсэн болно.



