black blue and yellow textile

Өнөөдөр бид маш олон түүхий эдийг олж авах боломжтой болсон бол хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд бидний өвөг дээдэс зөвхөн яс, чулуу,мод, арьс зэргийг ашиглаж иржээ. Хүн төрөлхтний технологийн хөгжлийн талаарх бидний ойлголт нь дурсгалт газруудын багцаа он цагийг тэндээс олдсон олдворын түүхий эд болон хийсэн арга барилд тулгуурлан тогтоох боломжийг олгодог.

Энэ нь археологичид олон төрлийн олдворын талаар өргөн мэдлэгтэй байж тэдгээрийн ач холбогдлыг ойлгох ёстой гэсэн үг юм. Олдвор, эд өлгийн цаашдын нарийвчилсан судалгаа нь өнгөрсөн үеийн хүмүүсийн талаар маш их мэдээллийг бидэнд хэлнэ.

Эртний эд өлгийн зүйлээс

Бид юу сурч чадах вэ?

Нарийвчилсан судалгааны үр дүнд бид эртний технологийг сэргээн ойлгож, гол түүхий эдийн гарал үүслийг тодорхойлдог. Энэ нь бидэнд эртний худалдааны сүлжээний бүтэц, хэмжээг харуулах эсвэл улирлын шинжтэй нүүдэл хөдөлгөөний хэв маягийг нэхэн ойлгоход тусална. Янз бүрийн нийгмээс гарал үүсэлтэй олдворуудыг харьцуулах нь тэдгээр нийгмүүд хэрхэн санаа бодлоо хуваалцаж байсныг ойлгоход тусалдаг бол олдвор, эд өлөг хэрхэн тархсаныг харах нь нийгмийн байдал, хувь хүний ​онцлог шинж чанарыг хэлж өгдөг. Мөн бид микроскопоор харагдах бичил ул мөр эсвэл химийн шинж чанарт тулгуурлан эртний хүмүүс тодорхой багаж хэрэгслийг хэрхэн ашиглаж байсныг олж мэддэг.

Маш гайхалтай мөнгөн чимэглэл, шилэн аяга, шилэн сувснууд болон Египетийн сахиус зэрэг олдворын шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд нүүдэлчдийн эзэнт гүрэн Хүннү нь баруун зүгт Төв ази, түүнээс ч цааших соёл иргэншлүүдтэй харилцаатай байжээ. Үүний зэрэгцээ лак болон эртний төмөрлөг толь зэрэг олдворууд Хятадтай харилцаа холбоотой байсныг илтгэдэг.