Эртний яс
ямар мэдээлэл хадгалагдаж байдаг вэ?
Археологийн дурсгалт газруудаас олддог хамгийн түгээмэл олдворуудын нэг бол хүн, мал, амьтны яс, шүд юм. Амьтны болон хүний ясны үлдэгдэл нь түүх, соёлын судалгааны үнэт эх сурвалж. Эртний зэрлэг болон гаршуулсан мал, амьтны үлдэгдлийг судалдаг зоо– археологи гэдэг судалгааны салбар. Ялангуяа өдгөө хүртэл нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч буй монголчуудын хувьд эдгээр амьтдыг хэзээ, хэрхэн гаршуулсан түүх хүн бүрд сонирхолтой. Амьтны ясны шинжилгээ нь жилийн аль үед хүмүүс тухайн бууцанд нутаглаж байсан эсвэл нас барагсдад хэзээ тахил өргөхөөр цуглардаг байсныг тодруулж болно. Хулгана, үлийн цагаан оготнын өчүүхэн яс хүртэл эртний байгаль орчны өөрчлөлтийг сэргээхэд бидэнд тусалдаг.
Хүний ясыг судлах нь хувь хүний амьдралын түүхийн талаарх мэдээллийг өгдөг. Хүний ясаар тухайн хүний нас, хүйс, өндөр, нүүрний төрхийг тодорхойлох боломжтойгоос гадна гэмтэл бэртэл, олон төрлийн өвчлөл түүний шалтгаан, мөн зарим тохиолдолд үхлийн шалтгааны талаар мэдээлэл олж авдаг. Харин лабораторийн түвшинд удамшил (ДНХ), идэж, ууж байсан хоол хүнсийг тодорхойлох боломжтой. Тухайн хүн бага насандаа хэдий үеэс бор хоолонд орсныг ч бид тодорхойлж чадна.
Өв Хамгаалагчид
Өнгөрсөн ойлгож, ирээдүйгээ хамгаалах Өв Хамгаалагчдын мэргэжилтэнүүдтэй холбогдох.
ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ?
© 2024. All rights reserved.
Бид таны хувийн мэдээллийг хэнтэй ч хуваалцахгүй бөгөөд та хүссэн цагтаа бүртгэлээ цуцалж болно.
ТАЛАРХАЛ
Бидний энэхүү ажил нь хамтын ажиллагаа болно.
We have recieved funding from UKRI International Science Partnerships Fund and the AHRC IAA Programme.
Бид UKRI олон улсын шинжлэх ухааны түншлэлийн сан болон AHRC IAA хөтөлбөрүүдээс санхүүжсэн болно.



