Дурсгалт газрын бүтэ

Археологийн давхарга

Давхарга судлал нь тухайн газрын хөрсний давхарга хоорондын хамаарлыг тодорхойлдог шинжлэх ухааны судалгаа юм. Ер нь соёлын ул мөр, олдворууд гүн давхаргад байх тусам илүү эрт үеийнх байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам барилга байгууламж, эд өлгийн зүйлс нь эргэн тойрны шороо хөрсөөр хучигдаж, улмаар бүрэн булагддаг.

Зарим орчинд энэ үйл явц маш хурдан өрнөдөг бөгөөд энэ нь үйл ажиллагааны янз бүрийн үе шатуудыг тодорхой зааглахад хүргэдэг. Гэтэл өөр орчинд үйл явц нь маш удаан байж болох тул олон жилээр тусгаарлагдсан үйл ажиллагаа нь нэг соёлын давхаргад байж болно.

Олдворуудын түүхэн цаг хугацааг тогтоохын тулд бид давхарга бүрээс олсон олдворуудаа нарийвчлан судлах, магадгүй шинжлэх ухааны аргаар үнэмлэхүй он цагийг тогтоох шаардлагатай байдаг.

Археологичид өөр өөр цаг үед бүтээгдсэн нийтлэг төрлийн эд өлгийг таньж сурснаар малтлага хийх явцдаа он цагийг баримжаалж чаддаг. Хамгийн өргөн хүрээнд бид нэн эртний нийгмийг зөвхөн чулуун зэвсгээр, харин зэс, хүрэл, төмөр зэрэг нь Монголд зөвхөн сүүлийн 3-4 мянган жилийн хугацаанд ашиглаж ирсэн гэж бид таамаглаж болох боловч тодорхой олдворын хэв маягт тулгуурласан харьцангуй он цаг нь ихэвчлэн хэдэн зууны өргөн хүрээгээр тодорхойлогддог.

Шинжлэх ухааны нарийвчилсан судалгаагаар бид илүү нарийн он цаг тогтоож болно. Эдгээр нь бидний таамаглалыг давхар шалгах, тодорхойгүй олдворуудын он цагийг тогтоох, хүрээлэн буй орчны мэдээлэл эсвэл түүхэн баримтаар хүний үйл ажиллагааг гүнзгийрүүлэн авч үзэх боломжийг олгодог.