Сүүлийн 20 гаруй жил Монгол даяар эртний дурсгалыг тонон сүйтгэх үзэгдэл маш их болсоор байна. Зарим бүс нутагт археологийн дурсгал бүрэн тоногдож, сүйтгэгдсэн ул мөр түгээмэл болжээ.
Сүүлийн 20 гаруй жил Монгол даяар эртний дурсгалыг тонон сүйтгэх үзэгдэл маш их болсоор байна. Зарим бүс нутагт археологийн дурсгал бүрэн тоногдож, сүйтгэгдсэн ул мөр түгээмэл болжээ. Энэ бол соёлын өвийн эсрэг маш том гэмт хэрэг бөгөөд хууль бус үйл ажиллагаа юм. Монгол улсын нутаг дахь түүх, соёлын дурсгалууд нь “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-иар хамгаалагдсан байдаг төдийгүй нийт монголчуудын эрхэм нандин өв, өнгөрснийг гэрчлэх хөдөлшгүй баримт билээ.
Тонуул ба хорлон сүйтгэл
Монголын соёлын өв сүйтгэгдсээр
Тонуулчид гэж хэн бэ? Тэд юу эрж хайдаг вэ?
Тонуул нь олон янзын хэлбэртэй байж болно. Тонуулчид нь монгол хүн, эсвэл гадаад хүн ч байж болно. Тэд ганцаараа эсвэл бүлгээрээ явдаг. Тэдний ихэнх нь санаатайгаар хууль зөрчиж, бусармаг үйл ажиллагаа явуулдаг бол цөөн тохиолдолд хууль, тогтоомжийн мэдлэггүй, эсвэл санамсаргүй байдлаар түүх соёлын дурсгалыг гэмтээн сүйтгэдэг. Тонуулчид нь алт эрдэнэс, үнэт зүйл хайж, хууль бусаар зарж ашиг олох зорилготой зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл юм.

Археологич болон тонуулчдын ялгаа юу вэ?
Тонуулчид бол хувийн өчүүхэн эрх ашиг, хялбар олзны төлөө түүх, соёлын дурсгалт газруудыг хайр найргүй эвдэн сүйтгэдэг хулгайч хүмүүс юм. Харин археологичид бол бүх хүмүүст өнгөрсөн үеийн түүх, соёлын мэдлэг түгээхийн төлөө шинжлэх ухааны арга зүйн дагуу малтлага судалгаа хийдэг эрдэмтэд юм
Монгол улсад археологийн судалгаа явуулахын тулд Соёлын яамнаас тусгай зөвшөөрөл авдаг бөгөөд археологичдод зөвшөөрөл олгохоосоо өмнө судалгааны төлөвлөгөө, туршлагыг нь сайтар нягталж үздэг. Хэрэв та түүх, соёлын дурсгалыг малтаж, ухаж байгаа хүмүүстэй таарвал археологийн судалгаа хийх зөвшөөрлийг шалгаж, сэжигтэй тохиолдолд орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнуудад мэдэгдэх хэрэгтэй.
Хорлон сүйтгэл
Тонуул бол санаатайгаар бидний өв соёлд заналхийлж буй цорын ганц халдлага биш. Хүмүүс заримдаа юу ч авахгүй мөртөө дурсгалыг гэмтээдэг. Түүхийн туршид хүмүүс өөрсдийн хувийн болон бүлгийн тамга, тэмдэг, нэрээ газар нутагтаа бичиж, дэлхий дээрх өөрсдийн байр сууриа илэрхийлэхийг хүсдэг. Зарим талаараа энэ нь эртний уламжлалын үргэлжлэл бөгөөд эцэст нь хадны зураг нь олон мянган жилийн туршид энгийн болон сүнслэг шалтгаанаар ижил зүйлийг хийдэг хүмүүсийн зуршил юм. Гэхдээ соёлын өвөө өвлүүлэх, түгээхэд тус дөхөм болох үүднээс энэхүү эртний хадны зургуудаа хадгалж үлдэх нь чухал. Зарим тохиолдолд, хэрэв та газарзүйн мэргэжитэн бол эсвэл оюун санааны болон шашны шалтгаанаар зураг сийлбэр хийх шаардлагатай бол газарх нутагтаа тэмдэг тавих хангалттай шалтгаан байдаг. Гэхдээ энэ үйлдлээс болж эртний дурсгал гэмтэх ёсгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь сүүлийн үеийн ийм үйл ажиллагаа нь эртний олон дурсгалыг гэмтээн сүйтгэж, өнгөрсөн үеийн ул мөрийг устгаж, бидний өвийн ирээдүйн ашиг тусыг үгүй хийсээр байна.


Өв Хамгаалагчид
Өнгөрсөн ойлгож, ирээдүйгээ хамгаалах Өв Хамгаалагчдын мэргэжилтэнүүдтэй холбогдох.
ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ?
© 2024. All rights reserved.
Бид таны хувийн мэдээллийг хэнтэй ч хуваалцахгүй бөгөөд та хүссэн цагтаа бүртгэлээ цуцалж болно.
ТАЛАРХАЛ
Бидний энэхүү ажил нь хамтын ажиллагаа болно.
We have recieved funding from UKRI International Science Partnerships Fund and the AHRC IAA Programme.
Бид UKRI олон улсын шинжлэх ухааны түншлэлийн сан болон AHRC IAA хөтөлбөрүүдээс санхүүжсэн болно.



