Боловсруулалт ба хадгалалт
Өнгөрсөн үеийг хадгалан үлдэх нь
Малтлагын дараа ихэнх олдворуудыг хөнгөн цэвэрлэж, сайтар хэмжиж, гэрэл зургаар баримтжуулдаг. Олдвор бүрд давтагдахгүй дугаар өгч, бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ. Нэхмэл эдлэл зэрэг хамгийн эмзэг олдворуудыг ялзрахаас урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай "анхны тусламж" үзүүлэх шаардлагатай.
Олдвор бүрд мэдээлэл бүхий шошго бичиж, хүчилгүй цаас, хөөсөн дэвсгэр зэрэг тохиромжтой эд зүйлсээр чигжин савлаж, Археологийн хүрээлэн эсвэл музей рүү очих холын аянд эвдэрч гэмтэхээргүй болгодог.
Цаашид хадгалах газарт ирэхэд эртний эмзэг олдворуудыг мэргэжлийн хадгалан хамгаалагч, сэргээн засварлагч буюу эртний олдворуудыг хадгалах мэргэжилтэн нягтлан шалгаж, үзмэрт тавих эсвэл сан хөмрөгт байрлуулахаас өмнө ирээдүйд сайтар хадгалахын тулд ямар арчилгаа, бэхжүүлэлт хийх шаардлагатайг шийднэ.


Лабораторийн шинжилгээнд зориулсан олдвор, дээж
Зөвхөн цаашдын нарийн шинжилгээнд зориулагдсан олдвор эсвэл дээжийг илүү нарийн аргаар бэлтгэдэг. Мэдээж тэдгээрийн бүх нарийн ширийн зүйлсийг сайтар баримтжуулна. Гэхдээ радио нүүрстөрөгчийн он цаг тогтоох шинжилгээ, эртний хүмүүс юу идэж байсан, хаанаас ирсэн болохыг ойлгохын тулд байгалийн шинжлэх ухааны нарийн шинжилгээ хийхийг хүсэж байвал тэднийг орчин үеийн гадны нөлөөгөөр бохирдуулахгүй байх шаардлагатай. Хэрэв бохирдвол судалгааны үр дүн буруу гарах магадлалтай. Тиймээс шинжилгээний дээжийг ихэвчлэн цэвэрлэдэггүй, хээрийн нөхцөлд тугалган цаас эсвэл тусгай саванд шууд цуглуулж, цэвэр орчинд дээж авах эсвэл лабораторид шинжлүүлэх хүртэл битүүмжилдэг.


Манай орон хэдийгээр хуурай, сэрүүн уур амьсгалтай даавуу, нэхмэл эдлэл хөрсөнд хадгалагдаж үлдэх нь ховор бөгөөд малтлагаас гарсан жижиг уранхай хэсэг болгон нь үнэ цэнтэй. Эдгээр тасархайнууд нь ч гэсэн өнөөдөр бидний соёлын өвөрмөц байдлын нэгэн хэсэг хэвээр байгаа нэхмэл, эсгий, хатгамал урлалын уламжлал, хөгжлийг ойлгох цонх болно.
Археологийн хээрийн судалгааны баг хэрэв даавуу, нэхмэл олдвор олох магадлалтай бол тусгай мэргэжлийн хадгалан хамгаалагч, сэргээн засварлагч ажилтантай хамтрах хэрэгтэй. Энэ мэргэжилтэн нь эмзэг олдворыг хол замд тээх явцад гарч болзошгүй эвдрэл гэмтлээс сэргийлж, цэвэрлэх, бэхжүүлэх, орчны горимыг тогтворжуулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.


Төв аймгийн нутаг Ноён уулын Хүннүгийн үеийн язгууртны булшнаас олон гайхалтай нэхмэл эдлэл гарсан байдаг. Эдгээрийн зарим нь Төмөр зэвсгийн үеийн орон нутгийн уламжлалын үргэлжлэл болохыг баталсан бол зарим нь алс холын соёлуудтай холбоо харилцаатай болохыг харуулжээ.


Өв Хамгаалагчид
Өнгөрсөн ойлгож, ирээдүйгээ хамгаалах Өв Хамгаалагчдын мэргэжилтэнүүдтэй холбогдох.
ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ?
© 2024. All rights reserved.
Бид таны хувийн мэдээллийг хэнтэй ч хуваалцахгүй бөгөөд та хүссэн цагтаа бүртгэлээ цуцалж болно.
ТАЛАРХАЛ
Бидний энэхүү ажил нь хамтын ажиллагаа болно.
We have recieved funding from UKRI International Science Partnerships Fund and the AHRC IAA Programme.
Бид UKRI олон улсын шинжлэх ухааны түншлэлийн сан болон AHRC IAA хөтөлбөрүүдээс санхүүжсэн болно.



