Археологийн судалгаа
Судалгаа, хамтын ажиллагаа
Археологийн шинжлэх ухаанд судалж буй эд өлөг, судалгааны асуултуудаас хамааран янз бүрийн шинжилгээ ашигладаг. Хэдийгээр бүх археологичид лабораторийн эрдэмтэн болохгүй ч бүх археологичид байгалийн шинжлэх ухааны нарийн шинжилгээг ажлынхаа нэг хэсэг гэдгийг ойлгож, ашиглах хэрэгтэй.
Археологичид ихэвчлэн эртний эд өлгийн зүйлийг аль болох урт удаан хугацаанд хадгалан үлдээхийг хичээдэг. Үүний нэгэн адил малтлагаас олдсон олдвороос аль болох их мэдээлэл авах нь чухал. Тиймээс олдвор, дурсгал, тухайн бодгалийг илүү сайн ойлгохын тулд байгалийн шинжлэх ухааны шинжилгээнд зориулж дээж авах шаардлагатай байдаг. Амжилттай судалгаа хийх нь дээжийг зөв сонгохоос гадна лабораторийн үр дүнгийн чанараас хамаарна.


Дээж гэдэг нь ихэвчлэн олдвор, давхарга эсвэл дурсалт газар гэх мэт том зүйлээс авсан жижиг хэсэг юм. Археологичид хөрсний дээж авч байх үед эдгээр нь нэлээд том хэмжээтэй хурдас байж болно. Харин эртний яс, эд өлгийн зүйлсийн дээж нь хэдэн граммын хэмжээгээр хэлбэлздэг.
Энэ төрлийн шинжлэх ухааны дээжийг дотоодод, эсхүл Соёлын яамны тусгай зөвшөөрлийн дагуу тусгай тоног төхөөрөмж, техникийн туршлагатай гадаадын лаборатори, эрдэм шинжилгээний байгууллагад шинжлүүлж болно.
Эдгээр дүн шинжилгээ нь олдворын он цаг, материаллаг найрлагыг шууд тодорхойлоход тусалдаг төдийгүй хувь хүний амьдралын түүхийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж авах боломжтой. Шинжлэх ухааны шинэ аргууд нь эртний ясны генетикийг судлах, хүмүүс хүрээлэн буй орчиндоо хэрхэн шилжин нүүж, юу идэж, ууж байсан зэрэг олон зүйлийг ойлгох боломжийг судлаачдад олгодог.


Туйлшруулагч микроскоп
Энэхүү багажийг геологичид чулуулаг, ашигт малтмалын судалгаанд ашигладаг бол археологичид мөн шавар эдлэл судлахдаа ашигладаг. Керамик доторх ашигт малтмалыг тодорхойлсноор бид үүнийг хэрхэн, хаана хийсэн болохыг олж мэдэх боломжтой. Энэ нь нүүдэл шилжилтийн ул мөр эсвэл солилцооны сүлжээг сэргээн ойлгоход бидэнд тусална.
Гэрэл ойлгогч микроскоп
Эдгээр багажийг төмөрлөг болон төмөрлөг боловсруулалтын хаягдлын бүтцийг судлахад ашиглаж болохоос гадна эртний ургамлын тоос, ургамлын шатсан үлдэгдлийг тодорхойлоход тустай. Эдгээр архео-ботаникийн олдворууд нь эртний хүрээлэн буй орчин, идэш тэжээлийн талаарх мэдээллийг бидэнд өгдөг.
Задлан шинжлэх багаж хэрэгслүүд
Археологич эрдэмтэд өнгөрсөн үеийг судлахын тулд олон төрлийн багаж хэрэгслийг ашигладаг. Эдгээрийн ихэнх нь том саарал хайрцагтай төстэй бөгөөд бүгд урт, төвөгтэй нэртэй байдаг. Тэд ихэвчлэн судалгааны дээж дэх бие даасан атом эсвэл том молекулуудын шинж чанар, харьцааны талаар мэдээлэл өгнө. Зөв багаж хэрэгслийн тусламжтайгаар бид түүхий эд хаанаас ирсэн, ямар сав суулгыг юунд ашигладаг, эсвэл хүн ихэнхдээ юу иддэг болохыг олж мэдэх боломжтой.
Шинжлэх ухааны судалгаа нь байнга хөгжсөөр байгаа бөгөөд улам илүү үр дүнг бидэнд авчирна!
Өв Хамгаалагчид
Өнгөрсөн ойлгож, ирээдүйгээ хамгаалах Өв Хамгаалагчдын мэргэжилтэнүүдтэй холбогдох.
ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ?
© 2024. All rights reserved.
Бид таны хувийн мэдээллийг хэнтэй ч хуваалцахгүй бөгөөд та хүссэн цагтаа бүртгэлээ цуцалж болно.
ТАЛАРХАЛ
Бидний энэхүү ажил нь хамтын ажиллагаа болно.
We have recieved funding from UKRI International Science Partnerships Fund and the AHRC IAA Programme.
Бид UKRI олон улсын шинжлэх ухааны түншлэлийн сан болон AHRC IAA хөтөлбөрүүдээс санхүүжсэн болно.



