black blue and yellow textile

Соёл гэдэг нь мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, хууль, ёс суртахуун, зан заншил болон хүний нийгмийн гишүүний хувьд олж авсан бусад чадвар, дадал зуршлыг багтаасан цогц юм. Өөрөөр хэлбэл хүний үйл ажиллагааны үр дүнд бий болж уламжлагдан дамжиж ирсэн хэм хэмжээ, итгэл үнэмшил, бэлгэ тэмдэг, үнэт зүйлсийн цогц буюу биднийг байгалийн амьтнаас ялгаруулж нийгмийн амьтан буюу хүнийг бүтээж буй зүйл юм. Соёлыг товчоор нийгмийг холбогч цавуу гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл Монгол хүн, монгол үндэстнийг тодорхойлогч, холбогч зүйл нь соёл юм.

Соёлын өв гэдэг нь соёлыг бүрдүүлэгч дээрх шинж чанаруудыг агуулсан биет болон биет бус илрэл. Соёлын өвд бэлгэдэл, түүх, урлаг, гоо зүй, угсаатны болон хүн судлал, шинжлэх ухаан, нийгмийн

ач холбогдол бүхий олон төрлийн үнэт зүйл агуулсан эд өлгийн зүйл, хөшөө дурсгал, барилга байгууламж, дурсгалт газрууд, музей орно. Соёлын өв гэдэг нь өнгөрсөн ба ирээдүй 4хооронд нь холбогч гүүр бөгөөд өнөө үеийн тодорхой ойлголт, хандлагаар илэрхийлэгдэж байдаг. Монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулинд “соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол бүхий өвийг хэлнэ хэмээн заасан байдаг.

Соёл, соёлын өв

гэж юу вэ?

Биет Болон
Биет Бус

Соёлын биет өв гэдэг нь хэлбэрийн хувьд бодитоор харагдаж буй бидний биетээр хүрч, мэдэрч болох зүйлсийг хэлдэг. Монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулинд “Соёлын биет өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг ойлгоно гэж заажээ

Үүний жишээнд уламжлалт хувцас, багаж хэрэгсэл, барилга байгууламж, урлагийн бүтээл, хөшөө дурсгал, эртний булш бунхан, хадны зураг, түүхэн олдвор зэрэг орно

Соёлын биет бус өв гэж оюун санааны хувьд оршин тогтнож буй хийсвэр зүйлийг хэлдэг. Эдгээрт тухайн үндэстэн, угсаатан, бүлэг хүмүүсийн уламжлалт мэдлэг ухаан, ур чадвар, аман зохиол, шүтлэг бишрэл, мэндчилгээ, хэл яриа, дуу зэрэг үе улиран уламжилж ирсэн олон зүйлс багтдаг.

Хэдийгээр биет болон биет бус соёлын өв нь тусдаа мэт боловч хоорондоо салшгүй ойлголт юм. Учир нь соёлын биет бус өвөөр соёлын олон төрлийн биет өв бүтээгдсэн байдаг. Тэдгээр нь соёлын биет бус өвийн шинж чанаруудыг агуулдаг.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт

Зүйлд юуг хамааруулах бэ?

Монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулинд “Соёлын биет өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг ойлгоно гэж заажээ. Соёлын биет өв

нь дотроо түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс гэж хоёр хуваагдана.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг хэлнэ.

Эртний ургамал, амьтны олдворт газар

Эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга

Чулуун зэвсгийн олдворт газар

Булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж

Хадны зураг, бичээс

Хөшөө дурсгал

Эртний хот суурин, сүм хийдийн
үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал

Түүхэн үйл явдал болсон дурсгалт газар

Эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар

Тахилгат газар