Геофизикийн судалгаа
Хөрсөн доорх тандалт
Зарим тохиолдолд археологичид шинжлэх ухааны багаж хэрэгслийг ашиглан хөрсний шинж чанарын өөрчлөлтийг нарийн хэмжиж, зураглал хийдэг. Энэ нь орчин үеийн өнгөн хөрсний дор нуугдаж буй эртний үйл ажиллагааны ул мөрийг ямар нэг малтлага хийхгүйгээр олж тогтооход тусална. Үүнийг геофизикийн судалгаа гэж нэрлэдэг.
Эдгээр багажийг ашиглаж байгаа судлаачдыг харсан хүмүүс заримдаа үнэт эд зүйл эсвэл алт хайж байна гэж боддог. Гэвч эдгээр шинжлэх ухааны багажууд нь судлаачдад эртний түүхэн дурсгалт газрын талаар илүү их зүйлийг сурах боломжийг олгодог. Судлаачид эртний хүмүүсийн гар урлал, шавар болон төмөрлөг боловсруулалтын газруудыг тодорхойлох, тал хээрийн эртний хот суурин газрууд эртний Буддын сүм хийдийн бүтцийг ойлгох, судлахад эдгээр арга техникийг түлхүү ашигладаг.
Хамгийн нарийвчилсан геофизикийн судалгаа ч гэсэн бүрэн малтлагатай адил баялаг мэдээллийг өгч чадахгүй. Гэвч тухайн дурсгалт газрын талаар илүү гүнзгий ойлголттой болж, судалгаа, хадгалалтын хамгийн сайн сонголтыг хийхэд судлаачдад тусалдаг. Хэрэв дурсгалт газарт малтлага судалгаа хийх чухал шаардлагатай бол геофизикийн судалгаа нь хамгийн оновчтой, чухал мэдээлэл бүхий газруудыг сонгох боломж олгоно.
Энэ бол Монголын зүүн хэсэгт орших Хэрлэн-Барс хэмээх хэрэмт хотын талбайд хийсэн томоохон хэмжээний соронзон судалгааны үр дүн.
Та ямар нэгэн барилга байгууламж, нүх, хүний үйл ажиллагааны бусад шинж тэмдгийг харж байна уу?


Хачин загвартай хувцас?
Соронзон судалгаа хийж буй судлаачид ямар ч соронзон болон төмөрлөг бүрэлдэхүүн ороогүй хувцас, гутал өмсөх шаардлагатай. Энэ үед өмсөх шаардлагатай болдог зарим нэг ер бусын хачин загвартай хувцаслалтад хүргэж болзошгүй юм!
Өв Хамгаалагчид
Өнгөрсөн ойлгож, ирээдүйгээ хамгаалах Өв Хамгаалагчдын мэргэжилтэнүүдтэй холбогдох.
ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ?
© 2024. All rights reserved.
Бид таны хувийн мэдээллийг хэнтэй ч хуваалцахгүй бөгөөд та хүссэн цагтаа бүртгэлээ цуцалж болно.
ТАЛАРХАЛ
Бидний энэхүү ажил нь хамтын ажиллагаа болно.
We have recieved funding from UKRI International Science Partnerships Fund and the AHRC IAA Programme.
Бид UKRI олон улсын шинжлэх ухааны түншлэлийн сан болон AHRC IAA хөтөлбөрүүдээс санхүүжсэн болно.



