Орон нутгийн мэдлэг

Эрлийг сургаар, эрдмийг хичэлээр

Манай улсын хувьд түүх, соёлын өвийн судалгааны салбарт ажиллаж буй хүний нөөц болон газар нутгийн хэмжээ зэргээс шалтгаалан түүх, соёлын дурсгалт газар бүрийг археологичид бүрэн гүйцэд мэдэх боломж бага байдаг. Харин эсрэгээрээ орон нутагт амьдарч байгаа хүмүүс, малчид тухайн газр нутагта буй түүх, соёлын дурсгалын талаар нарийн сайн мэдээлэлтэй байдаг. Ялангуяа малчид олон үеэрээ эзэмшиж ирсэн малынхаа бэлчээр нутаг тэнд буй эртний дурсгалын байршил, онцлог, тэр ч бүү хэл холбогдох аман домог, түүхийн талаар маш сайн мэддэг. Монголын археологичид, судлаачид олон жилийн турш энэ мэдлэгийг цуглуулж, хөшөө дурсгал, дурсгалт газрууд тархалтын талаар ойлголтыг ихээхэн нэмсэн. Томоохон хөшө дурсгалууд, хадны зураг, булш хиригсүүр нь голдуу нүүдлийн зам дагуу, эсвэл бэлчээр сайтай газрын ойролцоо байрладаг.

МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦАХ

Манай өв хамгаалах албан ёсны үйлчилгээ, шинжлэх ухааны судлаачид хээрийн судалгаа хийж байхдаа аль болох орон нутгийн олон иргэдтэй уулзахыг хичээдэг. Хэрэв та бүхэн өөрийн нутагт буй ямар нэгэн сийлбэр дүрслэлтэй хөшөө дурсгал, хадны зургийг мэддэг бол биднийг хүлээх хэрэггүй!

ӨВӨӨ ХАМГААЛАХ

Тэдгээрийн зургийг нь аваад, ШУА-ийн Археологийн хүрээлэн гэсэн Facebook хаягаар мэргэжлийн судлаач бидэнд илгээнэ үү. Эсвэл орон нутгийнхаа музей, соёлын төвийн ажилтнууд, түүхийн багш нартаа хэлж болно. Хэрэв уг дурсгалт газар аль хэдийн бүртгэгдсэн бол бид таны гэрэл зургийг бүртгэлдээ нэмж, уг дурсгалын талаарх зарим үндсэн мэдээллийг тантай хуваалцах болно. Хэрэв энэ нь шинэ дурсгалт газар бол бид аль болох хурдан хугацаанд тантай уулзаж, дурсгалт газрыг бүрэн хэмжээгээр бүртгэн баримтжуулах ажлыг гүйцэтгэнэ. Өмнө нь бүртгэгдсэн дурсгалуудын хувьд ч гэрэл зураг нь бидэнд тухайн дурсгалын эвдрэл гэмтэл, элэгдлийг хянах, зохих ёсоор хамгаалахад тусална.