
Археологи гэдэг нь Эртний Грек хэлний arkhaîos буюу анхны, хуучин, эртний, lógos буюу өгүүлэл, илтгэл, судлал гэсэн үгсээс үүсэлтэй “хууч судлал, эртний түүх судлал” гэсэн утгатай шинжлэх ухааны нэгэн салбар юм. Археологийн шинжлэх ухаан нь эдийн соёлын ул мөр, баримтад тулгуурлан өнгөрсөн үеийн соёлын түүхийг ойлгохоос эхлээд өнгөрсөн амьдралын хэв маягийг сэргээн босгох, цаг хугацааны явцад хүний нийгэмд гарсан өөрчлөлтийг баримтжуулах, тайлбарлах зорилготой.
Археологич гэдэг нь археологийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн судлаач, эрдэмтэн хүн юм. Археологчид эртний түүх, соёлыг илүү сайн ойлгохын тулд соёлын биет өвүүдийг хайж олох, бүртгэн баримтжуулах, судлах ажлыг хийдэг. Түүнээс гадна эдгээр дурсгалт газрууд, эд өлгийн зүйлийг санаатай болон санамсаргүй гэмтлээс хамгаалах чиглэлээр хүчин чармайлт гарган ажилладаг. Археологчид шаардлагатай, чухал үед соёлын өвийн дурсгалт газар малтлага хийж, олдворуудыг нарийвчлан судлах замаар өнгөрсөн үеийг илүү сайн ойлгох боломжтой болдог.
Археологи, Археологичид
гэж юу вэ?
Бүх алт гялалздаггүй!!
Жирийн хүмүүс ихэвчлэн археологичид алт, эрдэнэс хайж явдаг гэж боддог. Гэвч энэ нь огт тийм биш. Маш цөөн тохиолдолд үнэхээр гайхамшигтай ховор, үнэт олдворууд олддог нь олон нийтийн ой ухаанд илүү хадгалагдаж, дээрх төсөөллийг бий болгодог. Гэтэл археолгочдийн хувьд ихэвчлэн эртний барилга байгууламж, бууц суурин, гал голомтын ул мөр, тэр ч байтугай эртний хогийн нүх нь илүү их чухал судалгааны олдворт тооцогдоно. Төсөөлөхөд бэрх боловч эдгээр нь ихэвчлэн алт, мөнгөн олдворуудаас илүү өнгөрсөн үеийн хүмүүсийн бодит амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээллийг агуулж байдаг.






Та Үүнийг Мэдэх Үү?
Археологчид хэзээ ч олсон эд зүйлсээ өөртөө хадгалдаггүй. Тэдгээрийг сайтар баримтжуулж, Соёлын яаманд судалгааны ажлынхаа дэлгэрэнгүй тайланг бичиж илгээдэг. Бүх олдвор, бусад материалыг Монгол улсын төрийн мэдлийн эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, музей, тэр дундаа соёлын өвийг судлах, сурталчлах эрх бүхий байгууллага болох ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт найдвартай хадгалдаг.


Өв Хамгаалагчид
Өнгөрсөн ойлгож, ирээдүйгээ хамгаалах Өв Хамгаалагчдын мэргэжилтэнүүдтэй холбогдох.
ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ?
© 2024. All rights reserved.
Бид таны хувийн мэдээллийг хэнтэй ч хуваалцахгүй бөгөөд та хүссэн цагтаа бүртгэлээ цуцалж болно.
ТАЛАРХАЛ
Бидний энэхүү ажил нь хамтын ажиллагаа болно.
We have recieved funding from UKRI International Science Partnerships Fund and the AHRC IAA Programme.
Бид UKRI олон улсын шинжлэх ухааны түншлэлийн сан болон AHRC IAA хөтөлбөрүүдээс санхүүжсэн болно.



