Би соёлын өвөө хамгаалахад хэрхэн туслах вэ?

Хэрэв та түүх, соёлын шинэ дурсгал, олдвор, хадны зураг, хөшөө чулуу, хэрэм балгас, булш, бунхан олсон бол өөрийн харьяа орон нутгийн засаг захиргаа болон мэргэжлийн судалгааны байгууллагад хандаарай! Мөн гэрэл зураг болон тодорхой байршлыг нь хуваалцвал манай судлаачдын судалгаа болон цаашид хэрхэн хадгалж хамгаалах бодлого боловсруулахад маш том тус болно.

Хэрэв та зам болон хөрсний эвдрэл гэх мэт санамсаргүй байдлаар ямар нэгэн түүх, соёлын дурсгал эвдэрч сүйтгэгдэж байвал мөн энэ талаар зохих мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлээрэй.

ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

ХОЛБОО БАРИХ УТАС:
(976-11)-452894
ЦАХИМ ШУУДАН:
ARCHAEOLOGY@MAS.AC.MN
FACEBOOK ХАЯГ:
ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

ХОЛБОО БАРИХ УТАС:
77779003, 77779004
ЦАХИМ ШУУДАН:
INFO@NCCH.GOV.MN
FACEBOOK ХАЯГ:
СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ТАСАГ

ХОЛБОО БАРИХ УТАС:
102 тусгай дугаар, ЭЦА жижүүр 51-262425

Хэрэв та хөшөө дурсгалыг санаатайгаар тонон сүйтгэж байгаа тонуулчид, эсвэл эвдэн сүйтгэх үйл ажиллагаатай таарвал цагдаагийн байгууллага зэрэг хууль сахиулах байгууллагад нэн яаралтай хандах хэрэгтэй.

ҮҮНИЙ ЗЭРЭГЦЭЭ ТА МӨН ӨӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛДАА АНХААРАЛ ТАВИХ ХЭРЭГТЭЙ.

Соёлын өв, археологийн талаар санаа тавих нь сайн хэрэг боловч таны аюулгүй байдал илүү чухал. Ялангуяа нурж болзошгүй нүх, хонгил руу хэзээ ч бүү ор. Тонуулч, хулгайч хүмүүстэй уулзаж, өөрийгөө эрсдэлд оруулж болохгүй. Хэрэв та өөрийгөө аюулгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа бол тонуул, сүйтгэлийн үйл ажиллагааны зургийг авч, хууль сахиулагчид болон эрх баригчдад туслах зорилгоор тэмдэглэл хөтөлж болно.

Үүнд, тээврийн хэрэгслийн улсын дугаар, тонуул хийж буй хүмүүсийн тодорхой шинж тэмдэг, үйл ажиллагааны цаг, огноо зэргийг тэмдэглэж баримтжуулдаг. Та тонуулчид явсны дараа гадаргуу дээр харагдахуйц олдворууд болон чухал санагдах аливаа зүйлийг харьяа цагдаагийн газар, соёлын өвйин мэргэжлийн судалгааны байгууллагуудад мэдээлэх хэрэгтэй.

СОЁЛЫН ӨВӨӨ
ХАМТДАА ХАЙРЛАН
ХАМГААЛЦГААЯ

Олон жил судлагдсан, томоохон дурсгалт газруудыг хүмүүс ихэвчлэн маш сайн мэддэг. Гэвч судлаачдад Монгол орны нутаг дахь дурсгал бүрийн нөхцөл байдлын тухай бүрэн бүртгэл эсвэл сүүлийн үеийн мэдээлэл байдаггүй. Тиймээс энэ үйл ажиллагаанд зөвхөн мэргэжлийн судлаачид төдийгүй хүн бүр өөрийн хүчин чармайлтыг гаргах нь чухал юм.